Хивгийг малд өгөхдөө чийглэх, исгэх, зутагнах зэргээр боловсруулбал тэжээллэг чанар сайн байдаг.
Чийглэсэн хивэг: Хивгийг давстай усаар чийглэж багсран дангаар нь буюу бусад тэжээлтэй хольж бод малд өдөрт 1-2 шанага, бог малд 2 аяга өгнө.
Исгэсэн хивэг: 10кг хивгэн дээр 15л ус хийж 8-10 хоолны халбага тэжээлийн хөрөнгө нэмж хутгаад дулаан газар 6-9 цаг байлгахад иснэ.
Зутагнасан хивэг: 10л усанд 2кг хивэг хийж, 5 минут буцалган зөөгшүүлж зутан бэлтгэж бог малд 1 аяга, бодод 2-3 аяга өгнө.
Монгол улс, Дархан-Уул аймаг Дархан сум, Өргөө баг, Өег гурилын үйлдвэрийн байр
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо, Рокмон бюлдинг, 1006 тоот