OEG GURIL LLC

77178899

logo

Гурилын чанарыг мэдэх энгийн арга

👍Гурилын төрлийг харах

Монгол улсад үйлдвэрлэсэн гурилыг чанараар нь БГ-045, 050, 055, 075, 085, 115 гэж ангилдаг. Энэ тэмдэглэгээг та гурилын уутнаасаа харж болно. БГ гэдэг нь буудайн гурил гэсэн үгийн товчлол бөгөөд арын тоо нь нэмэгдэх тусам гурилан дахь буудайн хальсны хэмжээ нэмэгддэг. Хальсны хэмжээ их байх тусам гурилд агуулагдах шим тэжээл өндөр байдаг.

👍Шим тэжээллийн хүснэгтийг харах

Гурилын шинж чанарыг харуулж байдаг чийг, амт, үнэр, үнслэг, хүчиллэг, цавуулаг, сахарын хэмжээ зэрэг үзүүлэлтүүдийг гурилын уутан дээр байх шим тэжээллийн хүснэгтээс харж болно.