OEG GURIL LLC

77178899

logo

Бидний тухай

Мэндчилгээ

“Өег гурил” компанитай үргэлж хамт байдаг танд энэ өдрийн мэндийг дэвшүүлж, эрхэлж буй ажил үйлс, бизнест тань амжилтын дээдийг хүсье!

Бид өөрсдийн амжилтаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болгон хэрэглэгчдэд хүрч, хэрэглэгчдийн хүсэл шаардлагыг хэрхэн хангаж буйгаар тодорхойлдог. Бидний гол үнэлэмж нь ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЧАНАР, ҮЙЛЧИЛГЭЭ-ээр тодорхойлогдох бөгөөд Өег гурилчууд бид үргэлж хамгийн дээдээрээ хүргэхээр хичээн ажиллаж байна.

Монгол Улсын хөгжлийн гол түлхүүр нь баялгийг эх орондоо бүтээх, үйлдвэрлэх, эх орны бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэх, цаашлаад экспортод гаргах гэж ойлгодог. Сүүлийн жилүүдэд үндэсний үйлдвэгчид өөрчлөлт, шинэчлэлт, технологийн хувьсалыг нэвтрүүлэн ажилласнаар олон улсад өрсөлдөхүйц чадвар чансаатай болж байгааг харахад бахархууштай. Бид ч үүний нэгэн адил техник, технологоо шинэчлэн сайжруулах, шилдэг нөү хауг нэвтрүүлэн чанартай эрүүл хүнсийг үйлдвэрлэхээр зорин ажиллаж байна.

Дашрамд дуулгахад, хоол хүнсний хэрэглээ өөрчлөгдөж байгаа энэ үед хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байгааг та бүхэндээ дуулгахад таатай байна.

Та бүхэнд хамт олныхоо өмнөөс үргэлж биднийг дэмжиж байдагт талархал илэрхийлж, 9 цагаан хүсэл нь биелэхийн ерөөлийг дэвшүүлье!

Товч танилцуулга

Бид дэлхийн томоохон үйлдвэрлэгчдээс сонгон 1954 оноос хойш тасралтгүй идэвхитэй үйл ажиллагаа явуулан 85 улсын 1000 гаруй харилцагчдад бүтээгдэхүүн үйлчилгээгээ нийлүүлдэг, Европын хэрэглэгчдийг чанараараа байлдан дагуулж буй алдарт АЛАПАЛА групптэй хамтран ажиллаж байгаа билээ.

Манай 2 байгууллага нь цаашид техник технологийн дэвшил хөгжлийг хамтдаа нэвтрүүлэхээр урт хугацааны гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа төдийгүй хүний нөөцийн хөгжүүлэлтээр хамтран ажилчдынхаа мэргэшлийг дээшлүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Манай үйлдвэр АЛАПАЛА группийн сүүлийн үеийн бүтээл болох орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан Европ стандартын хоногт 150 тонн буюу жилдээ 54,000 тонн үр тариа боловсруулах хүчин чадал бүхий тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.

2019 оны эхний хагас жилийн байдлаар Өег гурил нь Монгол улсын гурилын зах зээлийн 18%-ийг дангаараа хангаж буй  томоохон үйлдвэрлэгч болж чадсан нь бидний бахархал юм.

Эрхэм зорилго

Бид шилдэг технологиор үндэсний баялагийг бүтээж,  хэрэглэгчдээ дээдэлсэн төгс компани болно.

Үнэт зүйлс

Баримтлах зарчим

  • Өөрийгөө болон бусдыг хөгжүүлэх нь ажилтан бүрийн эрхэм үүрэг байна.
  • Бид ажилтан бүрт хөгжиж, ахиж дэвших орчныг бүрдүүлж, ижил тэгш бололцоо олгоно. Ажилтны өсөж хөгжих, дэвжиж дээшлэх нь тухайн хүний ур чадвар, гүйцэтгэл, оруулж буй хувь нэмэртэй шууд холбоотой байна.
  • Бид сайн ажилчин, ажилтан, менежер төдийгүй сайн манлайлагч байхыг эрмэлзэж, бусдадаа үлгэр дууриал үзүүлнэ.
  • Бид шинийг сэдэж, аливааг сайжруулах боломжийг цаг ямагт эрэлхийлнэ. Бид шинэ санаа, бүтээлч хандлагыг хөхиүлэн дэмжинэ.
  • Бид хамгийн шилдэг шийдэл бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэнэ.
  • Өндөр чадавхи, олон ургальч санаа бодол бүхий гишүүдээс бүрдсэн, харилцан итгэлцэл, хүндлэлд суурилсан хамтын зүтгэл нь бидний тогтвортой амжилтын үндэс юм.
  • Бид зах зээлийн шударга зарчимд тулгуурлан харилцан биенээ дэмжиж, нөхөж ажилласнаар улам их үр дүн гаргах боломж бололцоогоо нэмэгдүүлнэ.
  • Бид ажилдаа эзний сэтгэлээр хандаж, компанийн нэр хүнд, өмч хөрөнгийг хайрлан хамгаална.
  • Бид зөв зүйлийг зөв арга замаар хийж, Монгол Улсын хууль тогтоомж, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн дүрмийг өдөр тутам мөрдөж ажиллана.
  • Бид ажилтан, түнш, хэрэглэгчтэйгээ харилцахдаа үнэнч шударга зарчмыг баримтална.
  • Бид нийгэмдээ болон байгаль орчиндоо ээлтэй байхыг эрхэмлэнэ.
  • Бид хөдөлмөрийн аюулгүй байдлыг эн тэргүүнд хангаж ажиллана.
2008 ОН
Үйлдвэрийн объект худалдан авав.
2008 ОН
2010 ОН
Өег гурилын үйлдвэр барих шийдвэр гарав.
2010 ОН
2011 ОН
Үйлдвэрийн шав тавих ёслол болов.
2011 ОН
2011 ОН
Алапала групптэй танилцаж, хамтын гэрээнд гарын үсэг зурав.
2011 ОН
2012 ОН
Үйлдвэрийн барилга ашиглалтанд орж, тоног төхөөрөмжийн суурилуулалт хийгдэв.
2012 ОН
2012 ОН
Өег гурил ХХК улсын бүртгэлд бүртгэгдэв.
2012 ОН
2013 ОН
Хоногт 150 тонн үр тариа боловсруулах хүчин чадал бүхий дэвшилтэт технологийн үйлдвэр ашиглалтанд оров. Өег гурил брэндийг зах зээлд гаргав.
2013 ОН
2014 ОН
Үр тариа хадгалах 15,000 тоннын багтаамжтай элеваторын байгууламжийг ашиглалтанд оруулав.
2014 ОН
2014 ОН
10,000 тонн гурил хадгалах агуулахын өргөтгөлийг барив.
2014 ОН
2014 ОН
Сав баглаа боодол шинэчлэв.
2014 ОН
2015 ОН
Вагон бункер, авто өргөгчийг ажилд оруулав.
2015 ОН
2016 ОН
1000 га талбайд улаанбуудай тариалав.
2016 ОН
2016 ОН
Италийн бүрэн автомат вакумжуулсан савалгааны технологийг үйлдвэртээ нэвтрүүлэв.
2016 ОН
2017 ОН
Тогтвортой хөгжлийн бодлогоо шинэчлэн тодорхойлов.
2017 ОН
2018 ОН
Усжуулсан газар тариалангийн загвар ферм байгуулав.
2018 ОН
2019 ОН
Green ERP программыг нэвтрүүлсэн.
2019 ОН
2019 ОН
Олон улсын ISO, HACCP стандартыг нэвтрүүлсэн.
2019 ОН

Бидний эгнээнд тавтай морил!

Бид Өег гурил ХХК-ийн эрхэм зорилгын төлөө үнэт зүйлс, баримтлах зарчмуудыг дээдлэн мөрдөж ажиллана.