OEG GURIL LLC

77178899

logo

Үйлдвэрлэл

давуу талууд

АЛАПАЛА группийн орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан Европ стандартын хоногт 150 тонн буюу жилдээ 54,000 тонн үр тариа боловсруулах хүчин чадал бүхий тоног төхөөрөмжөөр тоноглогдсон

Байгальд ээлтэй хуурай технологитой бөгөөд энэ нь цэвэр усыг 1кг улаан буудайнд 0,8-0,9 л цэвэр ус ордог байсныг 1 кг-нд 0,02-0,03 л болгож шинэчилсэн арга

Цахилгаан эрчим хүчний хэрэглээг багасгасан эдийн засгийн хувьд ашигтай технологийг нэвтрүүлсэн. /25%-иар эрчим хүчний хэрэглээ багассан/

Бүрэн автомажсан үйлдвэр бөгөөд үйлдвэрийн технологийг бүрэн хянах, горимыг жигд явуулах, хүнийг оролцоог багасгасан технологи.

Буудайг 99% цэвэрлэж, 76-78%-н гарцтай чанараараа Олон улсын шаардлага хангасан, дэлхийн шилдэг гурил үйлдвэрлэгч нартай өрсөлдөхүйц хэмжээний түвшинд очсон

Агаарын бохирдолгүй байгальд ээлтэй үйлдвэр, агаарын дамжуулагч болон цэвэрлэгч тоног төхөөрөмжөөс гарсан тоос шороог микро фильтрээр шүүн цэвэр агаарыг гадагшлуулдаг.

Үйлдвэрийн  технологи, тоног төхөөрөмж Гурилын үйлдвэрлэлт угсралтаараа дэлхийд тэргүүлэх техник, тоног төхөөрөмжийг Монгол улсдаа нэвтрүүлсэн

БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ОРЧИН ҮЕИЙН ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙН ҮЙЛДВЭР

Гурил үйлдвэрлэх дамжлага

Тээвэрлэлт, шалгаж хүлээн авах, хадгалалт
Чийг өгөх хэсэг
Чанарын баталгаа
Хадгалах хэсэг
Төмөр замын өргөн сүлжээ
Тариа буудайгаа сонгох
Цэвэрлэх, хольцыг ялгах
Тээрэмдэх хэсэг
Савлах хэсэг
Түгээлт

Тариа буудайгаа сонгон авах

process1

Монгол улсын баруун болон төв, хангайн газар, тариалангийн бүс нутаг болох Төв, Булган, Сэлэнгэ, Дархан нутгийн үржил шимт хөрсөнд тариалж буй улаан буудайн чанарыг хөрсний шинжилгээнээс эхлэн тариалалтын явцад байнгын шинжилгээ сорил явуулсны үр дүнд эрүүл, сайн чанарын үр тариаг сонгон авдаг.

Тээвэрлэлт, шалгаж хүлээн авах, хадгалалт

85caec2546a1e9eaaabadfb301945221-fast-delivery-colored-stroke-icon-by-vexels

Түүхий эдийн тээвэрлэлтийг төмөр зам болон авто тээврээр гүйцэтгэдэг бөгөөд улаанбуудайн тээврийг тогтмол, тасалдалгүй зохион байгуулдаг. Намрын ургац хураалтын үеэр гэрээт тээврийн хэрэгслүүдийг сонгон шалгаруулж ачаа эргэлтийг нэмэгдүүлэн ажилладаг.

Түүхий эд болох улаан буудайнд манай лаборатори нь нийт 13 төрлийн шинжилгээ, сорилыг хийж, чанарт байнгын хяналт тавин ажилладаг.

Улаанбуудайн шинжилгээг хийхдээ Монгол улсын хүнсний буудайн техникийн ерөнхий шаардлага MNS 0097:2010 стандартын хүрээнд нийцүүлэн гаргасан байгууллагын стандартыг мөрдөн ажилладаг.

Тус компанид ашиглагдаж буй тээврийн хэрэгслээр буудай хүлээн авах авто өргөгч нь манай инженерүүдийн сэтгэлгээ, ур чадвараар бүтээгдсэн маш дэвшилтэт техник бөгөөд энэхүү авто өргөгч ашиглалтанд орсноор 1 тээврийн хэрэгслийг 15 минутын дотор буулгаж, бүтээмжийг нэмэгдүүлсэн.

Үйлдвэрийн агуулахын хүчин чадал нь одоогийн байдлаар 20,000 тоннын үр тариа хадгалах орчин үеийн шинэ технологийн 11 ангор, цаашид 16 ангорыг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Цэвэрлэх, хольцыг ялгах

process2

Татан авалт хийж хураасан буудайгаа үйлдвэрийн цэвэрлэх, хольцыг ялгах дараах 5 төхөөрөмжөөр дамжин бүрэн цэвэрлэгдсэн цэвэр улаан буудайг ялган авна.

  • Металл ялгах төхөөрөмж
  • Шигшүүрт сеператор
  • Хийсгэн шигшигч /аспиратор/
  • Чулуу ялгах төхөөрөмж
  • Ташуурт болон хийсгэн шигших төхөөрөмж

Чийг өгөх хэсэг

water-drop-icon-70896

Тарианы технологийн чанарыг сайжруулах, тээрэмдэлт, хальслах ажиллагаанд зарцуулах энергийг багасгах, үрийн хальс болон цөмийн холбоосыг сулруулах,  үрийн цөм хэсгийн бат бөх чанарыг бууруулах, хальсан давхаргын бат бөх чанарыг нэмэгдүүлэх зорилгоор ус, дулааны боловсруулалтыг гүйцэтгэнэ.

Тариаг чийглэж түүний механик, биохимийн шинж чанарыг өөрчлөх зорилгоор тусгай бункерт сойн амрааж, нэмэлт чийг өгөхөд үндэслэнэ. 2 шатлалаар дамжин чийг дулаанаар боловсруулагдана.

Тээрэмдэх хэсэг

milling_icon

Ус дулаанаар боловсруулагдсан улаан буудай нь үйлдвэрлэлийн үндсэн процесс болох тээрэмдэлтийн хэсэгт дараах 4 дамжлагаар дамжих бөгөөд ингэснээр дээд гурил, нэгдүгээр гурил, хоёрдугаар гурил, тэжээлийн хивэг, тэжээлийн будаа, үр хөврөл гэсэн 6 төрөлд ангилагдан гарна.

    1. Няцлах систем
    2. Шигших үйл ажиллагаа
    3. Хийсгэн шигших үйл ажиллагаа
    4. Өнгөлөн баяжуулах үйл ажиллагаа

Чанарын баталгаа

ffff

Үйлдвэрлэлтийн явцад 2 цаг тутамд дээж авч 8 төрлийн шинжилгээг тусгай багаж төхөөрөмжийн тусламжтайгаар хийж мэдээлж байдаг тул бүтээгдэхүүний чанарын хувьд 100% баталгаатай бүтээгдэхүүнийг гаргадаг.

Савлах хэсэг

Untitled-2

Тээрэмдэж хураагдсан бэлэн бүтээгдэхүүн нь  1, 2, 5, 10, 25, 50кг-ийн савлагаагаар автоматаар жинлэгдэн савлагдан гарч бэлэн болно. Савлагааны хэсэг нь бүрэн автоматжсан, вакумжсан орчинд явагддаг тул гадны нөлөөллөөс ангид байж, чанарын аюулгүй байдлыг бүрэн хангадаг.

Бэлэн бүтээгдэхүүний сав баглаа боодол шуудай шошгыг Монгол улсын MNS CAC/GL 32:2007, MNS (ISO) 8367-1:1998, MNS 2515:1987 стандартуудын шаардлагыг тус тус хангасан  шуудай, цаасан болон нийлэг уутанд савладаг.  Бид сав баглаа боодлоо БНХАУ-ын Хэбэй мужид байрладаг компанид захиалгын дагуу үйлдвэрлүүлж авдаг болно.

Хадгалах хэсэг

98451

Үйлдвэрээс савлагдан гарсан бэлэн бүтээгдэхүүнийг 5,000 тоннын багтаамж бүхий гурилын агуулах, 1,000 тоннын багтаамж бүхий малын тэжээлийн агуулахад тусад нь хадгална. Бэлэн бүтээгдэхүүний агуулах нь Монгол улсын  “Агуулах барилга БНбД 31-19-10” барилгын норм, барилгын дүрмийн дагуу баригдсан ба “Хөдөлмөрийн аюулгуй ажиллагаа, эрүүл ахуй, ажлын байрны орчин, эрүүл ахуйн шаардлага – MNS 4990:2000” стандарт, гэрэлтүүлэг нь МNS 4996:2000 стандартын шаардлагуудыг хангасан. 

Түгээлт

mongol

Манай компани нь Улаанбаатар болон Дарханд бие даасан борлуулалтын албатай бөгөөд Улаанбаатар хотод борлуулалтын 500 гаруй цэг, Дарханд 150 гаруй борлуулалтын цэгүүдэд, мөн 21 аймгийн томоохон суурин хот, төвүүдэд Гэрээт борлуулагчаар дамжуулан хэрэглэгч олондоо бүтээгдэхүүнээ 100% хүргэн ажиллаж байна.

Төмөр замын өргөн сүлжээ

train_icon

Манай үйлдвэр нь Монгол – Хятадыг дамнасан Улаанбаатар төмөр замын сүлжээний гол төв тэнхлэг болох Дархан өртөөнд байрладаг бөгөөд улаан буудай ачих, буулгах зориулалт бүхий бүрэн тоноглогдсон, 10 вагон зэрэг зогсох хүчин чадал бүхий бие даасан өөрийн замтай.

Мөн бэлэн бүтээгдэхүүн ачилтын зориулалтын, стандарт шаардлага бүрэн хангасан, 4 вагон зэрэг зогсох хүчин чадал бүхий бие даасан өөрийн замтайгаараа давуу талтай юм. Өдөрт манай үйлдвэр нь 12 вагоны ачилтийг хийж гүйцэтгэх хүчин чадал, нөөц бололцоотой юм.