Ажилтанд чиглэсэн бодлого
Хамт олны wellbeing арга хэмжээ, эрүүл мэнд, спорт, гүйцэтгэлд суурилсан урамшуулал болон гэр бүлийн дэмжлэг.
Бид техник технологи, инновацын өөрчлөлтөд зохицож чадах мэдлэг, ур чадвар, хандлагатай мэргэшсэн багийг бүрдүүлэн, эрүүл, аюулгүй, өсөн дэвших боломжтой ажлын орчныг бий болгохыг зорьдог.
Мэргэжлийн болон өрсөлдөх чадварыг тасралтгүй хөгжүүлэхийн зэрэгцээ шинийг санаачлагч, бүтээлч хандлагыг дэмжсэн соёлыг төлөвшүүлж байна.
Хүний нөөцийг байгууллагын хамгийн үнэт баялаг гэж үзэн, чадварлаг, хариуцлагатай баг хамт олныг бүрдүүлэхийн төлөө ажилладаг.

Хамт олны wellbeing арга хэмжээ, эрүүл мэнд, спорт, гүйцэтгэлд суурилсан урамшуулал болон гэр бүлийн дэмжлэг.
Уян хатан цагийн систем, ажил амьдралын тэнцвэрийг дэмжсэн соёл.
Нээлттэй харилцаа, багаар хамтран бүтээх соёл, дижитал шийдэл болон орчин үеийн ажлын арга барил.
Тасралтгүй сургалт, хөгжлийн хөтөлбөр, карьер өсөлтийн замнал, үе үеийнхний хамтын бүтээлч сэтгэлгээ.
Боловсрол, эрүүл мэнд, хүүхэд залуучуудын хөгжилд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг дэмжинэ.

Сурч хөгжих хүсэл, бүтээлч санаа, өөрийн ур чадвараа авч ирээрэй. Хамтын үнэ цэнийг бүтээх багтайгаа танилцах эхний алхмаа хийгээрэй.

Нэг баг. Олон боломж.
Шат бүрд юу хүлээж байгааг мэдээд,
өөртөө итгэлтэйгээр эхлээрэй.

Өөрт тохирох ажлын байраа сонгоод туршлага, ур чадвар, хүсэл тэмүүллээ бидэнтэй хуваалцаарай.
Хүний нөөцийн менежер, шууд удирдлагатайгаа уулзаж, ажлын байр болон бие биеэ илүү сайн танина.
Ажлын байрны онцлогт тохирсон тест, кейс эсвэл мэргэжлийн даалгавраар ур чадвараа харуулна.
Алба, хэлтсийн удирдлагатай үүрэг хариуцлага, хамтын ажиллагаа болон хүлээлтийн талаар ярилцана.
Сонгон шалгаруулалтын хариуг утсаар болон мессежээр мэдэгдэнэ. Тэнцсэн бол хамтын шинэ эхлэлд бэлдэнэ.
Zangia хуудсаас нээлттэй ажлын байраа сонгож, анкетаа илгээгээрэй. Биечлэн ирж анкет бөглөх бол хүний нөөцийн албатай урьдчилан холбогдоорой.
Нээлттэй ажлын байр үзэхЭхний ярилцлагын дараа тохирох ажил горилогчид ажлын нөхцөл, цалин хөлс, хөнгөлөлт хангамжийг багтаасан саналын хуудсыг имэйлээр илгээнэ. Та саналыг зөвшөөрсний дараа сонгон шалгаруулалтын дараагийн шат үргэлжилнэ.