Үндэсний үйлдвэрлэл • Монгол брэнд
Өег гурил
Цэс
Үйлдвэрлэл

Талбайгаас таны ширээнд.

Түүхий эдээ сонгохоос бэлэн бүтээгдэхүүн хүргэх хүртэл — дамжлага бүрд чанарыг эрхэмлэнэ.

Өег гурилын үйлдвэрлэлийн цогцолбор
АЛАПАЛА ТЕХНОЛОГИ

Орчин үеийн
гурилын үйлдвэр.

Дархан дахь үйлдвэрлэлийн цогцолбор үр тариа боловсруулах, агуулах, савлах болон түгээх үйл ажиллагааг нэгтгэн ажилладаг.

Дэвшилтэт технологи

АЛАПАЛА группийн хоногт 150 тонн буюу жилд 54,000 тонн үр тариа боловсруулах хүчин чадалтай тоног төхөөрөмж.

Усны хэмнэлт

Хуурай технологиор нэг кг улаан буудайнд ашиглах усыг 0.8–0.9 литрээс 0.02–0.03 литр болгож бууруулсан.

Эрчим хүчний үр ашиг

Цахилгаан эрчим хүчний хэрэглээг 25%-иар бууруулах технологийг нэвтрүүлсэн.

Автоматжуулалт

Үйлдвэрлэлийн горимыг жигд хянаж, хүний оролцоог багасгах автомат систем.

Боловсруулалтын чанар

Буудайг 99% цэвэрлэж, 76–78%-ийн гарцтай боловсруулах технологи.

Тоос шүүх систем

Агаар дамжуулах, цэвэрлэх төхөөрөмжийн тоос шороог микро фильтрээр шүүнэ.

Гурил үйлдвэрлэх дамжлага

Чанарт хүрэх 9 алхам

01

Түүхий эдээ сонгох

Төв, Булган, Сэлэнгэ, Дархан нутгийн үржил шимт хөрсөнд тариалсан улаан буудайг сонгон авна. Хөрсний шинжилгээнээс эхлэн тариалалтын явцад тогтмол шинжилгээ, сорил хийж, чанартай үр тариаг сонгодог.

Түүхий эдээ сонгох
02

Тээвэрлэж, шалгаж хүлээн авах

Түүхий эдийг төмөр зам болон авто тээврээр тогтмол татан авна. Намрын ургац хураалтын үед гэрээт тээврийн хэрэгслээр ачаа эргэлтийг нэмэгдүүлдэг. Лаборатори нийт 13 төрлийн шинжилгээ, сорил хийж хянана. Хүнсний буудайн техникийн ерөнхий шаардлага MNS 0097:2010-д нийцүүлсэн байгууллагын стандартыг мөрдөн ажилладаг.

  • Инженерүүдийн бүтээсэн авто өргөгчөөр нэг тээврийн хэрэгслийг 15 минутын дотор буулгана.
  • 20,000 тонн үр тариа хадгалах хүчин чадалтай 11 агуулах.
Тээвэрлэж, шалгаж хүлээн авах
03

Цэвэрлэж, хольцыг ялгах

Татан авсан буудайг дараах таван төрлийн төхөөрөмжөөр дамжуулж, хольцыг ялган цэвэрлэнэ.

  • Металл ялгах төхөөрөмж
  • Шигшүүрт сепаратор
  • Хийсгэн шигшигч — аспиратор
  • Чулуу ялгах төхөөрөмж
  • Ташуурт болон хийсгэн шигших төхөөрөмж
Цэвэрлэж, хольцыг ялгах
АЛАПАЛА тоног төхөөрөмжийн жишээ
04

Чийг өгч, амраах

Тарианы технологийн чанарыг сайжруулж, тээрэмдэх ба хальслах ажиллагаанд зарцуулах энергийг багасгахын тулд чийг дулааны боловсруулалт хийнэ. Үрийн хальс, цөмийн холбоосыг сулруулан, цөмийн бат бөх чанарыг бууруулж, хальсан давхаргыг бэхжүүлдэг. Тусгай бункерт амрааж, нэмэлт чийг өгөх хоёр шатлалтай.

Чийг өгч, амраах
05

Тээрэмдэх

Чийг дулаанаар боловсруулсан улаан буудай үйлдвэрлэлийн үндсэн процесс болох тээрэмдэлтэд орно. Дээд, нэгдүгээр, хоёрдугаар гурил, тэжээлийн хивэг, тэжээлийн будаа, үр хөврөл гэсэн зургаан төрөлд ангилан гаргана.

  • Няцлах систем
  • Шигших үйл ажиллагаа
  • Хийсгэн шигших үйл ажиллагаа
  • Өнгөлөн баяжуулах үйл ажиллагаа
Тээрэмдэх
АЛАПАЛА тоног төхөөрөмжийн жишээ
06

Чанарыг хянах

Үйлдвэрлэлийн явцад хоёр цаг тутамд дээж авч, найман төрлийн шинжилгээг тусгай багаж төхөөрөмжөөр хийж, үр дүнг мэдээлдэг. Чанарын хяналтын алба бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцыг тогтмол хянаж, бүтээгдэхүүн бүрд шинжилгээ хийнэ.

Чанарыг хянах
Лабораторийн шинжилгээний жишээ
07

Жинлэж, савлах

Бэлэн бүтээгдэхүүнийг 1, 2, 5, 10, 25, 50 кг-ын савлагаагаар автоматаар жинлэж савлана. Савлах ажиллагаа бүрэн автоматжуулсан, вакуумжуулсан орчинд явагдана. Сав баглаа боодол, шошгоны шаардлагыг хангасан шуудай, цаасан болон нийлэг уут ашигладаг.

  • MNS CAC/GL 32:2007
  • MNS (ISO) 8367-1:1998
  • MNS 2515:1987
Жинлэж, савлах
08

Зориулалтын агуулахад хадгалах

Савласан бүтээгдэхүүнийг 5,000 тоннын багтаамжтай гурилын агуулах, 1,000 тоннын багтаамжтай малын тэжээлийн агуулахад тусад нь хадгална. Агуулахын барилга, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон гэрэлтүүлгийн шаардлагыг ханган ажилладаг.

  • Агуулахын барилга — БНбД 31-19-10
  • Ажлын байрны орчин — MNS 4990:2000
  • Гэрэлтүүлэг — MNS 4996:2000
Зориулалтын агуулахад хадгалах
09

Хэрэглэгчдэд хүргэх

Улаанбаатар болон Дарханы бие даасан борлуулалтын алба, гэрээт борлуулагчдын сүлжээгээр бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэнэ. Улаанбаатар хотын 500 гаруй, Дарханы 150 гаруй борлуулалтын цэг болон 21 аймгийн томоохон суурин, төвүүдэд түгээлт хийдэг.

Хэрэглэгчдэд хүргэх
Түгээлтийн дэд бүтэц

Тасралтгүй нийлүүлэлтийн суурь.

Өег гурилын силос ба үйлдвэрийн цогцолбор
20,000 т

Үр тарианы агуулах

Түүхий эд хадгалах хүчин чадал.

5,000 т

Бэлэн гурилын агуулах

1,000 т

Малын тэжээлийн агуулах

Төмөр замын өргөн сүлжээ

Дархан өртөөнд байрлах өөрийн төмөр зам.

Улаан буудай ачих, буулгах зориулалттай 10 вагон зэрэг зогсох зам болон бэлэн бүтээгдэхүүн ачих зориулалттай 4 вагон зэрэг зогсох замтай. Өдөрт 12 вагоны ачилт хийх хүчин чадалтай.

Улс даяарх түгээлт

Үйлдвэрээс борлуулалтын сүлжээнд.

Улаанбаатар, Дарханы борлуулалтын алба болон аймаг, сумдын гэрээт борлуулагчдаар дамжуулан бүтээгдэхүүнээ нийлүүлнэ.

Борлуулалтын албатай холбогдох