Дархан-Уул аймгийн Залуучууд театрын түүхт 50 жилийн ойг угтан театрын Үндэсний найрал хөгжмийн хамт олноос санаачилсан “Уран хөгжимдөхүй” өсвөрийн хөгжимчдийн анхдугаар уралдааныг 2026 оны дөрөвдүгээр сарын 22–26-ны өдрүүдэд морин хуур хөгжмөөр амжилттай зохион байгууллаа.

Бага, дунд, ахлах насны ангилалд нийт 80 гаруй авьяаслаг хүүхэд оролцож, өөрсдийн ур чадвар, авьяасыг сорин шилдгүүдээ тодрууллаа.

Өег гурил ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж, оролцсон хүүхэд бүрд гарын бэлэг гардууллаа.

Монголын үндэсний хөгжим, үнэт өв соёлоо өвлөн уламжилж, сэтгэл зүрхээ зориулан суралцаж буй хүүхэд багачууддаа Өег гурил ХХК-ийн хамт олон, удирдлагуудын зүгээс цаашдын урлагийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.