Дөрвөн мөрт шүлгийн уралдаан

Мэдээлэл

"Өег Гурил" холбоо үг орсон 4 мөрт шүлгийн зарлалаа

📣📣📣#ӨЕГ_ГУРИЛ ХХК-аас ТУЛГАР ТӨР БАЙГУУЛАГДСАНЫ 2229, ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 814 ЖИЛ, АРДЫН ХУВЬСГАЛЫН 99 ЖИЛИЙН ОЙН ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМД зориулан хэрэглэгч нарынхаа дунд ДӨРВӨН МӨРТ ШҮЛГИЙН УРАЛДААН зарлаж байна.

👍Шаардлага:
1. Өөрөө зохиосон байх (хуулбарлаагүй)
2. “Өег гурил” холбоо үг орсон байх
3. Наадмийн сэдэвтэй байх
4. Хуудсыг лайк дарсан байх
5. Постонд лайк дарж, пабликаар шэйр хийсэн байх

🥳Шагнал:
Шилдэг нэг оролцогч 100.000₮
Шилдэг 5 оролцогч тус бүр 3 сарын гурилын хэрэгцээ

Хугацаа: 2020.06.22-2020.06.28 хүртэл энэхүү пост дор комментоор хүлээн авна.

🤩Шалгаруулалт:
2020.06.29-2020.06.30 Шилдэг 6 бүтээлийг компаниас тодруулж
хуудсанд постоор оруулна.
2020.07.01-2020.07.04 хүртэл 100.000 төгрөгний шилдгийн
шилдэг оролцогчийг лайкны тоогоор шалгаруулна.
2020.07.04ны өдөр лайваар шилдэг оролцогчийг зарлана.

Гурил хадгалах хугацаа

Гурил хадгалах хугацаа

👍Хэдийгээр гурил хадгалалт даадаг бүтээгдэхүүн боловч хуучрах тусам чанараа алдаж, тэжээллэг байдал нь буурдаг хүнс юм.

👍Та бидний өдөр тутамдаа хэрэглэдэг гурил 12 сар хадгалах зориулалттай.

👍Гурилыг харанхуй, сэрүүн, хуурай газарт байлгах хэрэгтэй бөгөөд ингэхгүй бол чанараа алдах, чийгтэх, шавьжны хоол болох аюултай.

Гурилын чанарыг мэдэх энгийн арга

Гурилын чанарыг мэдэх энгийн арга

👍Гурилын төрлийг харах

Монгол улсад үйлдвэрлэсэн гурилыг чанараар нь БГ-045, 050, 055, 075, 085, 115 гэж ангилдаг. Энэ тэмдэглэгээг та гурилын уутнаасаа харж болно. БГ гэдэг нь буудайн гурил гэсэн үгийн товчлол бөгөөд арын тоо нь нэмэгдэх тусам гурилан дахь буудайн хальсны хэмжээ нэмэгддэг. Хальсны хэмжээ их байх тусам гурилд агуулагдах шим тэжээл өндөр байдаг.

👍Шим тэжээллийн хүснэгтийг харах

Гурилын шинж чанарыг харуулж байдаг чийг, амт, үнэр, үнслэг, хүчиллэг, цавуулаг, сахарын хэмжээ зэрэг үзүүлэлтүүдийг гурилын уутан дээр байх шим тэжээллийн хүснэгтээс харж болно.