Фото зургийн уралдаан

Хүүхдийн баярт зориулсан “Хайрыг гараар урлая” фото зургийн уралдааны удирдамж

“ӨЕГ ГУРИЛ ХХК”-аас Хүүхдийн баярт зориулан бяцхан багачууд дундаа  “Хайрыг гараар урлая” сэдэвт фото зургийн уралдаанийг зарлаж байна. Эцэг эхчүүд та бүхэн энхрий үрстэйгээ хамтран бидний өдөр тутмын хэрэгцээ болсон гурилаар дуртай хоол, амттангаа бэлдэнгээ зургаа дараад, бидэнд илгээж, уралдаанд түрүүлээрэй. Зурагт 0-18 насны хүүхэд оролцож болох бөгөөд ганцаараа эсвэл эцэг эх, гэр бүлтэйгаа хамт авхуулсан байж болно. Зурганд тавигдах хамгийн чухал шаардлага нь Өег гурилын аль нэг бүтээгдэхүүн заавал орсон байна. Түүнчлэн зургийг гар утсаар авч болох тул яг одоо бяцхан үрсдээ хайрыг гараараа хийж өгөөрэй. 

Уралдаанд ирсэн бүтээлийг 2020.05.25ны өдөр компанийн фэйсбүүк пэйжээр нийтлэх бөгөөд лайкны тоогоор шилдэг 3 зургийг шалгаруулна. Та бүхэндээ амжилт хүсье. 

Шагналын сан: 

1-р байр: 300.000 + Өег гурил бүтээгдэхүүний дээж

2-р байр: 200.000 + Өег гурил бүтээгдэхүүний дээж

3-р байр: 100.000 + Өег гурил бүтээгдэхүүний дээж

Зураг хүлээн авах хугацаа: 2020.05.24

Зураг шалгаруулалт: 2020.05.30

Шагнал гардуулалт: 2020.05.31 12.00 цагт 

Холбоо барих: 89088832

ҮЙЛДВЭР

Монгол улс, Дархан-Уул аймаг Дархан сум, Өргөө баг, Өег гурилын үйлдвэрийн байр

ТӨВ ОФФИС

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо, Рокмон бюлдинг, 1006 тоот

ӨЕГ ГУРИЛ ХХК. Зохиогчийн эрх © 2019 Бүх эрхийг хуулиар хамгаалсан.

Гурил боловсрох хугацаа

Гурил боловсрох хугацаа

Гурилыг ялангуяа шинэ ургацын гурилыг хадгалах үед олон төрлийн процесс явагдаж чанар нь өөрчлөгдөж байдаг. Гурилын анхны шинж чанар, хадгалах хугацаа болон нөхцлөөс хамаарч чанар нь сайжирч эсвэл буурна. Зохистой нөхцөлд хадгалахад талх барилтын шинж чанар нь сайжирч гурил боловсордог. Өег гурил ХХК нь талх нарийн боов үйлдвэрлэгчид болон бууз, банш, хэрчсэн гурил зэрэг үндэсний үйлдвэрлэгчдийн байнгын найдвартай түнш билээ.

ҮЙЛДВЭР

Монгол улс, Дархан-Уул аймаг Дархан сум, Өргөө баг, Өег гурилын үйлдвэрийн байр

ТӨВ ОФФИС

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо, Рокмон бюлдинг, 1006 тоот

ӨЕГ ГУРИЛ ХХК. Зохиогчийн эрх © 2019 Бүх эрхийг хуулиар хамгаалсан.

Хөх тарианы гурил

Хөх тарианы гурил

Хөх тарианы гурил нь буудайтай харьцуулахад уургийн болон нийт аминхүчлийн агууламж багатай боловч үл орлогдох аминхүчил (лизин, треонин, триптофан)-ээр баялаг байдаг. Хөх тарианы гурилаар хийсэн талх нь хэт таргалалт болон чихрийн шижингийн үед сувилалын чанартай байдаг бол ходоодны өвчний үед болон бага насны хүүхэд идэхэд тохиромжгүй байдаг.

ҮЙЛДВЭР

Монгол улс, Дархан-Уул аймаг Дархан сум, Өргөө баг, Өег гурилын үйлдвэрийн байр

ТӨВ ОФФИС

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо, Рокмон бюлдинг, 1006 тоот

ӨЕГ ГУРИЛ ХХК. Зохиогчийн эрх © 2019 Бүх эрхийг хуулиар хамгаалсан.

Буудайн гурилын ангилал ба хэрэглээний онцлог

Буудайн гурилын ангилал ба хэрэглээний онцлог

Буудайн гурилыг хэрэглээний онцлогоос нь шалтгаалан өргөн хэрэглээний ба талхны зорилулалтын гэж 2 ангилдаг. БГ055 ангилалын гурил нь жигнэмэг, бялуу, бусад нандин бүтээгдэхүүн үйлдвэрлэлд түлхүү ашиглагддаг бол, БГ085, БГ115 ангилалын гурилыг талх, гоймон, чанамал гурилан бүтээгдэхүүн хийхэд ашигладаг, БГ140, БГ190 ангилалын гурилыг эмчилгээ, сувилалын хоол, хүнс зэрэг түлхүү эмчилгээний зориулалтаар тус ангилалын гурилыг хэрэглэдэг. Өег гурил ХХК нь дээрх ангилалын бүх гурилыг дэвшилтэт технологи ашиглан үйлдвэрлэж Италийн вакумжуулсан савалгааны технологиор савлаж чанар технологийн дээд болсон бүтээгдэхүүнээ хэрэглэгч, үйлдвэрлэгчийн гар дээр хүргэж байна. 

ҮЙЛДВЭР

Монгол улс, Дархан-Уул аймаг Дархан сум, Өргөө баг, Өег гурилын үйлдвэрийн байр

ТӨВ ОФФИС

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо, Рокмон бюлдинг, 1006 тоот

ӨЕГ ГУРИЛ ХХК. Зохиогчийн эрх © 2019 Бүх эрхийг хуулиар хамгаалсан.

Зөвөлгөө

Зөвөлгөө

Гурил нь уураг нүүрс ус зэргийг ихээр агуулдаг учир “тархи”-ны хүнс гэж үздэг. Гэхдээ гурилан бүтээгдэхүүний хэрэглээн дээр анхаарах зүйл бий. Бараан өнгөтэй, бүдүүн ширхэгтэй гурил байгалийн тэжээллэг, амин дэмтэй шинж чанараа хадгалж байдаг ба тус шинж чанарт хамаарах бүтээгдэхүүн бол I болон II гурил юм. Тус бүтээгдэхүүнүүдийг үндсэн цэсний Бүтээгдэхүүн хэсгээс орж харна уу.

ҮЙЛДВЭР

Монгол улс, Дархан-Уул аймаг Дархан сум, Өргөө баг, Өег гурилын үйлдвэрийн байр

ТӨВ ОФФИС

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо, Рокмон бюлдинг, 1006 тоот

ӨЕГ ГУРИЛ ХХК. Зохиогчийн эрх © 2019 Бүх эрхийг хуулиар хамгаалсан.

Хивгээр мал тэжээх арга

Хивгээр мал тэжээх арга

Хивгийг малд өгөхдөө чийглэх, исгэх, зутагнах зэргээр боловсруулбал тэжээллэг чанар сайн байдаг.

Чийглэсэн хивэг: Хивгийг давстай усаар чийглэж багсран дангаар нь буюу бусад тэжээлтэй хольж бод малд өдөрт 1-2 шанага, бог малд 2 аяга өгнө.

Исгэсэн хивэг: 10кг хивгэн дээр 15л ус хийж 8-10 хоолны халбага тэжээлийн хөрөнгө нэмж хутгаад дулаан газар 6-9 цаг байлгахад иснэ.

Зутагнасан хивэг: 10л усанд 2кг хивэг хийж, 5 минут буцалган зөөгшүүлж зутан бэлтгэж бог малд 1 аяга, бодод 2-3 аяга өгнө.